2007-01-10

Санасаар / Шүлэг

САНАСААР

Ээж аавтайгаа утсаар л ярьдаг

Аавдаа ээждээ очихсон

Ээж аавыгаа зургаар нь л таньдаг

Анхаа охин 5 настай

Санасаар хүссээр санасаар

Санасаар хүссээр санасаар

Аавдаа би хайртай

Алагхан үр нь санасаар

Ээжийгээ үргэлж зүүдлэнэ

Энхрий үр нь санасаар

Санасаар хүссээр санасаар

Санасаар хүссээр санасаар

Элэг бүтэн амьдрахсан

Ээж аавыгаа санасаар

Элчингийн виз бүтсэнгүй

Эмээ өвөөдөө л эрхэлье дээ

Санасаар хүссээр санасаар

Санасаар хүссээр санасаар

2006,12,09 НьюИорк

No comments: