2007-01-10

Хонгорхон / Шүлэг

ХОНГОРХОН

Найрсаг зан дөлгөөн харцтай

Намайгаа уяраасан хонгорхон

Уярал хайрын хорвоод

Учирсан ганцхан хонгорхон

Дахилт

Чамдаа хайртай хонгорхон

Чамдаа дасчээ хонгорхон /2/

Олноос онцгой хонгорхон

Оргилуун сэтгэлийн гэгээхэн

Хошигнон хэлэх үгээрээ

Хөгжөөн баясгасан хонгорхон

Дахилт

Нандин эрдэнэ хонгорхон

Намайгаа хайрласан хонгорхон

Үргэлжийн баяр баясгалан

Үгүйлэн санах хонгорхон

Дахилт

Үржээ

Нью-Йорк

2006-10-31

No comments: