2007-08-05

ОЛОН УЛСЫН ИХЭРҮҮДИЙН БАЯРТ АНХ УДАА.








Америкийн Твинсбург хотноо 8 сарын 3-наас 5-ны өдрүүдэд 32 дахь жилдээ
болж байга олон улсын ихэрүүдиин баярт Монголын ихэрүүдиин холбооны тэргүүн Ч.Үржинбадам тэргүүлэгч Ц.Эрдэнэчимэг нар монголчуудтаигаа хамт анх удаа оролцлоо.

Олон улсын ихэрүүдиин баярын ажиллагаа Твинсбург хотын захирагч Кети Прокор болон алдартнууд баяр хүргэж хамтдаа баярын жагсаалд оролцсоноор сонирхолтои эхэллээ.


Олон сонирхолтои уралдаануудын нэг болох баяр хүргэлт мэндчилгээнии уралдаанд 10 гаруи орны ихэрүүд оролцсоноос Монголын ихэрүүдиин холбооны баяр хүргэлт шалгарч медалын эздээр тодров.

Анх 1976 онд 36 ихэрүүд оролцсон энэхүү баярт энэ жил 2000 гаруи ихэрүүд хүрэлцэн ирлээ.

Дэлхиин ихэрүүдиин баяр Норт Каролинагиин Ашевилле хотноо 8 сарын 30- аас 9 сарын 3-ны хооронд болох тул ихэрүүд та бүгдииг урьж баина. /urjee8@yahoo.com/


Монголын үрс маш олон болтугай.

Загвар өмсөгч авьяаслаг охин Н.Амина Mонголынхoo нэрийг гаргав



IMTA(Association of International Modeling and Talent Schools ) буюу Олон Улсын Загвар Өмсөгч Авьяастнуудын Холбооноос жил бүр зохиодог IMTA олон улсын тэмцээн нь НЬю Иорк хотын Хилтон зочид буудалд 7 сарын 22-29-ны хооронд амжилттай сонирхолтой болж өнгөрлөө.

Тус тэмцээнд 9000 гаруй оролцогчдоос шалгарсан 3000 гаруй хүүхэд залуучууд, насанд хүрэгчид АНУ-н 16 хотоос мөн Итали, Орос, Хятад, Солонгос, Япон, Франц, Мексик, Монгол зэрэг 20 гаруй орноос оролцлоо.

Монгол улсаа төлөөлөн оролцсон 8 настай Номин-Эрдэнийн Амина Дэнвэр хотын Jonn Robert Powers Авьяастнуудын сургуульд 6 настайгаасаа ороод 5 удаагийн тэмцээнд амжилттай оролцож, мэргэжлийн загвар өмсөгч жүжигчний салбарт суралцдаг бөгөөд Канзас хотод болсон PRO SCOUT шинэ од нээх уралдаанаас 3 агентлагтай хамтарч ажиллах санал авсан юм.


IMTA -гийн энэ удаагийн тэмцээнд олон улсын 456 агентлаг, шүүгчид, зочид уригдан оролцлоо. Н. Амина 4-8 насны хүүхдийн 12 тэмцээнээс рeкламны фото мисс, тайзны алхалт, загвар гэсэн 3 төрлөөс 3 медаль хүртэн Шилдэг загвар өмсөгч хүүхдээр тодорч цом, НЬю Иорк болон Лос-Анжелос хотын 3 агентлагтай хамтарч ажиллах саналыг аваад баяртайгаар НЬю Иорк хотоос Дэнвэр хот руу буцлаа.


Урлагийн Янжин Лхам Бурхан авьяаслаг охиныг ивээг.

Та бүхэн дараах сайтаас уг тэмцээнийг зохиодог газрын талаар илүү тодорхой ойлголт авч болно. http://www.imta.com/

Ч. Үржинбадам