2007-01-10

Хаврын Учрал / Шүлэг

ХАВРЫН УЧРАЛ

Харзны усанд өвөлжсөн

Хос хунгийн чуулганаар

Хорвоогийн сайханд уяран

Хамтдаа жаргасан учралаа

Дахилт

Хурмастын сайханд хайлан уярсан

Хайрлан дуулсан хаврын учралаа

Бидэн хоёрын бишрэл

Буугаад мордсон овоо

Байгалийн сайханд уярсан

Бодлоос салахгүй учралаа

ДАХИЛТ

Хос хунгийн чуулганаар

Ховорхон заяагаар учирсан

Хоёулахнаа л учирсан овоогоо

Хамтдаа дурсаж явьяаа

Дахилт

Сэрмүүн дэнжийн овоондоо

Сэтгэлтэй чамтайгаа очноо

Саатаад мордсон овоогоо

Санан дурсан очноо

Дахилт

Нью-Йорк

2006-10-31 Үржээ

No comments: