2007-02-06

Нью- Йорк хотоо мартахгүй / Шүлэг

Эрх чөлөөг эрхэмлэгч бүхний

Эгнэгт шүтэх бэлгэдлийн хөшөөтэй

Энх тайвныг дээдлэн сахигсдын

Эвлэлдэн чуулах НҮБ-ийн төвтэй

...Түм түжигнэж бум бужигнасан

...Тэнгэр баганадсан Нью Йоркоо мартахгүй

Бродвэйн өргөн чөлөөний

Буман өнгийн гэрэлт самбарууд

Хойч үеийнхэнд түүх өгүүлэх

Хоёр өндрийн дурсамж,туурь

...Дахилт

Хуучин шинэ оноо солих

Хөл үймээнт ТАЙМС талбай

Хамгийн том гацуурыг залах

Хаан шиг баян РОКФЕЛЛЕР- ийн байшин

...Дахилт

Таван арлыг дамнан сүндэрлэсэн

Дэлхийн төв, нөлөөт хот

Улс орныхоо нүүр царай

Унтдаггүй, амардаггүй нүргээнт хот

...Дахилт


2007-02-05 ...................................................................... ҮРЖЭЭ /Нью-Йорк/

No comments: